МЕНТОРЫН ХӨТӨЛБӨР

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубын Менторын хөтөлбөр нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг туршлагатай, нэр хүндтэй бизнес эрхлэгчид/ мэргэжилтнүүдтэй холбон, бизнесийн үйл ажиллагаагаа дараагийн шатанд гаргахад нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий хөтөлбөр бөгөөд Ментор клубын зүгээс бүх талаас нь дэмжлэг үзүүлэн ажиллана.

БҮТЭЭЛЧ МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР

АНУ-ын East-West Center-н Innovation Lab нь Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад хэрэгжиж буй бүтээлч, инноваци бүхий хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж АНУ болон бүсийн хамтын хөгжлийг сайжруулахад оршдог. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб нь East West Center-тэй хамтран Бүтээлч Менторшип Хөтөлбөр буюу манлайлал, бизнес эрхлэлтийг нийгэмдээ суурилсан арга барилаар хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЦУВРАЛ УУЛЗАЛТУУД

Бизнес Эрхлэгч Эмэгэйчүүдийн төвтэй хамтран Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн цуврал уулзалтуудыг зохион байгууллаа. Уулзалтуудаар Нийгэмд ээлтэй бизнес, Тогтвортой хөгжлийн зорилгууд, Эко бизнесийн зарчмууд, Оёдлын салбарт кластераар хөгжих нь, Хүсний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь, Маркетинг болон Эмэгтэйчүүдийн манлайлал сэдвүүдээр бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ мэдээлэл өгөн, сургалт болон ярилцлагуудыг явуулсан.

TOP