Бичил бизнесийн хөлөгт тоглоом сургалт

ХБНГУ-ын Хадгаламжийн банкуудын сан буюу Шпаркассэ банкны Монгол дахь сан-тай хамтран зохион байгуулдаг Бичил бизнесийн хөлөгт тоглоом сургалт нь тоглоомын аргаар бизнесийн  үндсэн ойлголтууд: тайлан баланс, борлуулалтын таамаглал, зах зээлийн өөрчлөлт, өрсөлдөөн, бичил санхүүгийн байгууллагууд болон харилцагчдын хоорондын харилцаа холбоо, бичил бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд тулгардаг сорилт, боломжуудтай танилцаж, ямар арга хэмжээ авах тухай мэдлэг олж авахад туслах сонирхолтой бөгөөд үр дүнтэй арга юм. Сургалт 2 өдөр үргэлжилнэ.

Бичил бизнесийн хөлөгт тоглоом сургалт 2020 оны 10 дугаар сарын 1-2 өдрүүдэд зохион байгуулагдлаа. 

Бичил бизнесийн тоглоом сургалт маань амжилттай болж өндөрлөлөө. Оролцогчид маань багаар ажиллан, бичил бизнесийн талаарх ойлголтуудыг авсан үр бүтээлтэй 2 өдрийг хамтдаа суралцан өнгөрөөлөө. Бүх оролцогчиддоо амжилт хүсье. Хамтран ажилласан Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сан-даа баярлалаа.