Mongolian Economy сэтгүүлийн 2021 оны 3 дугаар сарын Тусгай дугаар хэвлэлтээс гарлаа. Энэхүү дугаарыг Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл-тэй хамтран гаргасан бөгөөд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлууд, цаашдын боломжуудын талаар сонирхолтой ярилцлага, нийтлэлүүдийг уншигчиддаа хүргэж байна. Сэтгүүлийн ковер нүүрт Ментор Клубын Удирдах Зөвлөлийн дарга, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Л.Болормааг онцолсон байна. Та

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” ёслолын арга хэмжээг 5 дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа. Бизнес болон тогтвортой хөгжилд жендерийн тэгш байдлын чухлыг олон нийтэд таниулах зорилготой тус арга хэмжээг олон улсын хөрөнгийн биржүүд Эмэгтэйчүүдийн эрхийг  хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн арга хэмжээнд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь суурин

“Бизнес Эмэгтэйчүүдийн Ментор клуб” болон Голомт банкны удирдлагууд өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Арга хэмжээний үеэр “Бизнес Эмэгтэйчүүдийн Ментор клуб”-ын Гүйцэтгэх захирал Э.Уянга, Голомт банкны Иргэд, жижиг дунд банкны газрын захирал Ц.Байгалмаа нар гарын үсэг зурсан юм. Ингэснээр Голомт банкны зүгээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа, тэдгээрийн нийгэм эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг, ач

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубээс ментий нартайгаа хамтран санаачлан хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдыг эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэх” төсөл маань Австрали Улсын Бичил төслийн хөтөлбөрт шалгарлаа. Бичил төслийн хөтөлбөртөө баярлалаа. Хамтдаа бид манай улсын нийгмийн томоохон асуудлуудын нэг болоод байгаа Жендерт суурилсан хүчирхийллийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах болно. 2020.12.21

Ковид-19, түүний сөрөг нөлөөг амжилттай давах туулахад дэм болох цахим талбарыг Бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ хүргэхээр бид ажиллаж байна. Мэдээ мэдээлэл, менторинг, сургалт, В2В зэрэг хэрэгцээт үйлчилгээнүүдийг нэг дор авах боломжтой болно. Happy 2021! 2020.12.29

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хооронд холбох, төсөл хөтөлбөрүүдийн мэдээлэл, бизнесийн орчин үеийн чиг хандлага сайн туршлагуудаас хуваалцах нь Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Ментор клубын үйл ажиллагааны гол чиглэлүүдийн нэг бөгөөд бид жил бүр олон улсын болон үндэсний хэмжээний форумыг зохион байгуулахаар зорьж ажилладаг. МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран “Ногоон эдийн засгийн төлөө бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн

TOP