МЕНТОРЫН ХӨТӨЛБӨР

Ментор гэж өөрийн салбартаа амжилтанд хүрсэн, туршлагатай, өөрийн мэдлэг, туршлагаас бусадтай хуваалцан, дэмжлэг үзүүлэх эрмэлзлэлтэй хүнийг хэлнэ.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн менторын хөтөлбөр нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд бизнесээ шинэ түвшинд ахиулах, бизнесийн салбарын туршлагаас суралцах, амжилтын бодит жишээнээс урам авах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг олгох 3-6 сарын хөтөлбөр юм. Бид менторын хөтөлбөрт хамрагдах өргөдлийг жилийн турш хүлээн авах бөгөөд өргөдөл илгээснээс 1 сарын дотор ментийг ментортой холбоно. Бид менторын хөтөлбөрийг үр өгөөжтэй байлгахын тулд тохирох ментор ментийг хооронд нь холбохыг чухалчлах тул хэрэв заасан хугацаанд ментийг холбоогүй тохиолдолд төлбөрийг бүрэн буцаан шилжүүлнэ. Хэрэв тохиромжтой ментор ментийн боломж үүсвэл дахин холбогдох болно.

Ментор гэж хэн бэ?

Ментор нь өөрийн цагийг зөвлөгөө өгөх, зөвлөгөө авч буй хүнийхээ шинэ санааг хөгжүүлэхэд хандивладаг манлайлагч байна.

Менторын үүрэг хариуцлага:

Өөрийн туршлага, мэдлэгэд үндэслэн ментийг чиглүүлэх, асуултуудыг тавьж, ирээдүйн боломжийг нээхэд туслах

Ментор нь бизнесийн коуч, зөвлөх, эсвэл мэргэжлийн үйлчилгээг үзүүлж буй хүн биш юм

Ментор нь өөрийн болон бусад бизнесийн дотоод мэдээлэл, ноу хау-г зөвхөн өөрийн санаачилгаар л ментийд өгөх бөгөөд ментий нь дотоод мэдээллийг гаргуулахаар шаардах эрхгүй байна.

Ментор нь 7 хоногт 1 удаа 1 цаг онлайнаар эсвэл биечлэн ментийтэй уулзана.

Ментий гэж хэн бэ?

Ментий нь оновчтой бизнесийн шийдлүүдийг хийхийн төлөө суралцах, ур чадвараа дээшлүүлэх эрмэлзлэл бүхий бизнес эрхлэгч эмэгтэй байна.

Ментий хүний хариуцлага:

Менторын хөтөлбөрийн хүрээнд хүрэх хувийн болон бизнесийн хөгжлийн зорилгуудаа тодорхойлон, ментортой хийх уулзалтуудыг товлон, зохион байгуулах, менторыг мэдээллээр хангах

Менторын цагийг хий дэмий үрэхгүй, хичээж ажиллах

Уулзалтын болгоны төлөвлөгөөг гаргаж, ментороор хянуулах, зөвлүүлэх бичиг баримтуудаа урьдчилан хүргүүлэх

Ментортой хийх уулзалтын товыг 3 сараар урьдчилан гаргах, уулзалт болгоны тухай ментордоо урьдчилан мэдэгдэж, үйл явцыг тайлагнах

Менторын харилцаанаас юуг хүлээж байгаагаа тодорхойлсон байх

Ментор нь 7 хоногт 1 удаа 1 цаг онлайнаар эсвэл биечлэн ментийтэй уулзана.

Манай менторууд

Д.Тунгалаг

Денимон ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Б.Мөнхзул

Жүр Үр ХХК-ийн Дэд захирал

Р.Сансармаа

Траст Трейд ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Ментий түүхүүд:

Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар нийгэмд ээлтэй бизнесийн талаар ойлгож авсан бөгөөд бизнес хэрхэн яаж нийгмийн асуудлуудыг шийдэж байгааг тухай бизнес эрхлэгчтэй өөртэй нь уулзаж суралцаж мэдсэн. Цаашдаа бизнесийн төлөвлөгөөндөө нийгмийн асуудалд олон нийтийн хандлагыг өөрчлөх талаар боломжоороо төсөв суулгах, тодорхой ажлыг төлөвлөх, бизнес эрхлэгчид маань боломж гарган хамтдаа ажиллах хэрэгтэй зэргийг ойлгон, зарим талаар хэрэгжүүлж эхэллээ. Шинэ өнцөг, илүү итгэл урам зориштоай ажиллах эрч хүч авсан хөтөлбөр байлаа.

Д.Пагмадулам

Эдпавэр ХХК-ийн Гүйцэтгэх захирал
TOP