БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МЕНТОР КЛУБ ТББ

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхижуулж, тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн менторын болон бусад сургалт, хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, нийгэмд ээлтэй бизнес, хамтын ажиллагааг цогцлоож, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн манлайллыг хөгжүүлнэ.

МЕНТОРЫН ХӨТӨЛБӨР

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубын Менторын хөтөлбөр нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг туршлагатай, нэр хүндтэй бизнес эрхлэгчид/ мэргэжилтнүүдтэй холбон, бизнесийн үйл ажиллагаагаа дараагийн шатанд гаргахад нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий хөтөлбөр бөгөөд Ментор клубын зүгээс бүх талаас нь дэмжлэг үзүүлэн ажиллана.

БҮТЭЭЛЧ МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР

АНУ-ын East-West Center-н Innovation Lab нь Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад хэрэгжиж буй бүтээлч, инноваци бүхий хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж АНУ болон бүсийн хамтын хөгжлийг сайжруулахад оршдог. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб нь East West Center-тэй хамтран Бүтээлч Менторшип Хөтөлбөр буюу манлайлал, бизнес эрхлэлтийг нийгэмдээ суурилсан арга барилаар хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

БИЧИЛ БИЗНЕСИЙН ХӨЛӨГТ ТОГЛООМ СУРГАЛТ

ХБНГУ-ын Хадгаламжийн банкуудын сан буюу Шпаркассе-тэй хамтран зохион байгуулдаг Бичил бизнесийн хөлөгт тоглоом сургалт нь тоглоомын аргаар бизнесийн үндсэн ойлголтууд: тайлан баланс, борлуулалтын таамаглал, зах зээлийн өөрчлөлт, өрсөлдөөн, бичил санхүүгийн байгууллагууд болон харилцагчдын хоорондын харилцаа холбоо, бичил бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд тулгардаг сорилт, боломжуудтай танилцаж, ямар арга хэмжээ авах тухай мэдлэг олж авахад туслах сонирхолтой бөгөөд үр дүнтэй арга юм. Сургалт 2 өдөр үргэлжилнэ.

ПОДКАСТ

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн YouTube суваг нээгдлээ. Та бүхэнд хэрэгцээт мэдээллийг тухайн салбарын мэргэжилтэнтэй хамтран богино видео бичлэг болгон хүргэж байна. Цаашид видео бичлэгүүд маань нэмэгдсээр байх болно.

БИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клуб нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхижуулах, тэдгээрт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран хувь нэмрээ оруулах зорилго бүхий нийгэмд ээлтэй бизнес бөгөөд бид дээрх зорилгын хүрээнд хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд үргэлж нээлттэй байна. Мөн байгууллагын нийгмийн хариуцлагын хөтөлбөрөө дараагийн шатанд гаргах хамтрагч байх болно.

ХАНДИВ ӨГӨХ

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубт хандив өгснөөр та бичил болон гарааны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг үнэгүй сургалт, хөтөлбөрт хамруулах, бизнесээ өргөжүүлэхэд дэмжлэг болох боломжийг олгох юм. Таны хандиваар хэрэгжсэн ажлын тайланг бид танд ил тодоор мэдээллэх болно.

САЙН ДУРЫН АЖИЛТНААР АЖИЛЛАХ

Манай клубээс хэрэгжүүлж/ зохион байгуулж буй сургалт, төсөл хөтөлбөрт гар бие оролцон, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулан, ажлын туршлагаа нэмэгдүүлээрэй.

TOP